English 한국어 монгол Polski Romanian हिन्दी

Гадаадаас элсэн суралцах хүсэлт гаргах

Та эх орноосоо F-1 оюутны виз мэдүүлэхийн тулд элсэн орж, өргөдөл өгөх  хүсэлтэй Америкийн Нэгдсэн Улсын сургуулиудиас өөрийн сонголтыг хийнэ. Орон сууц-ны  талаарх мэдээллүүдийг тухайн үед судалж эхэлнэ. Таны өргөдөл тэнцсэн тохиолдолд суралцах боловсролын байгууллагаасаа I-20 маягтыг хүлээн авах ба I-901 SEVIS (Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем) хураамжыг төлнө. Ингэснээр та  SEVIS-ийн мэдээллийн санд бүртгэгдэж, өөрийн хувийн дугаартай болох юм. Сургуульд элсэж, SEVIS-ийн мэдээллийн санд бүртгэгдснээр  та  I-20 маягтыг хүлээн авч, АНУ-ын Элчин Сайдын Яам болон Консулын Хэлтэстэй ярилцлагын цагаа товлоно. АНУ-ын Элчин Сайдын Яам болон Консулын Хэлтсийн баримталж буй бодлого, дүрэм журмуудыг олж мэдэхийн тулд  тэдэнтэй холбоо барина уу. Мөн та АНУ-ын Төрийн департментын U.S. Department of State вэбсайттай танилцаж болох ба өөрийн оршин сууж буй хотыг сонгоод дараа нь визний мэдээлэл линк рүү орж үзнэ.  АНУ-ын Элчин Сайдын Яамд болон Консулын Хэлтсүүдийн оюутны визны ярилцлагын цагыг товлохын тулд хүлээх хугацааны талаарх мэдээллийг Travel.State.Gov -оос үзэх боломжтой.  Оюутны визны ярилцлаганд ороход шаардлагатай бичиг баримтууд:

  • I-20 Маягт
  • SEVIS I-901хураамжыг төлсөн баримт
  • Хүчинтэй паспорт (АНУ-д нэвтрэн орсноос хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой)
  • Одоо сурч буй сургууль болон төгссөн сургуулийн диплом ба дүнгийн жагсаалт
  • Суралцах програм
  • Орон сууцны мэдээлэл
  • Сургуулийн эхний жилийн эсвэл түүнээс богино хугацааны сургалтын болон оршин суух төлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэртэй гэдгээ нотолсон баримт
  • Тухайн улсад байрлах АНУ-ын Элчин Сайдын Яам болон Консулын Хэлтэс ньDS-156,DS-157A, DS-158A зэрэг нэмэлт маягтуудыг бөглөх шаардлага тавьж болзошгүй. Иймд АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын Хэлтсийн вэбсайтаар орж, эдгээр маягтуудыг бөглөж болно.
Оюутнууд АНУ-д зорчих эрхтэй болмогц ирэх хугацаагаа сургуульдаа урьдчилан мэдэгдэх ба хэрэв хугацаа хойшлогдох шаардлага гарсан тохиолдолд I-20 маягтыг шинээр гаргуулан авна.  Түүнчлэн эх орноосоо гарахын өмнө орон сууц болон тээврийн асуудлуудыг урьдчилан шийдвэрлэсэн байх ёстой.  Оюутнууд хичээл эхлэхээс дээд тал нь 30 хоногийн өмнө АНУ-д нэвтэрч болохыг анхаарна уу. АНУ-ын хил боомтыг нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтууд:  
  • Суралцах байгууллагаас олгосон I-20 маягт
  • I-94 маягт
  • SEVIS хувийн дугаар ба суралцах сургуулийн нэр (БИР)бүхий хүчинтэй виз>
  • Санхүүгийн баталгаа
  • Хүчинтэй паспорт>
 Гааль, хил хамгаалалтын байцаагч нар таныг хил нэвтрэх боломжтой эсэхийг нягталж үзэсний эцэст таны I-20 маягт болон  I-94 маягтууд (Ирэх-Буцах Бүртгэлийн Хуудас) дээр тамга дарна. Энэхүү бичиг баримт нь таныг АНУ-д хууль ёсоор нэвтэрснийг гэрчилнэ. АНУ-д оршин суух хугацаандаа I-94 маягтыг сайтар  хадгалах хэрэгтэй.

©2009 BIR Training Center