Визний ангилал/статусаа өөрчлөх
Та богино хугацааны цагаачлалын бус визтэй АНУ-д ирээд тухайн визний ангилал-аа F-1 оюутны виз болгон өөрчлөхийг хүсвэл тус сургалтын төвийг (БИР) сонгож, гадаад оюутны өргөдөл -ийг бөглөх боломжтой. Тухайн сургууль нь гадаадын оюутнуудад F-1 виз олгохын тулд АНУ-ын Харьяалал, Цагаачлалын Үйлчилгээнээс (USCIS) зөвшөөрөл авсан байх ёстой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус сургуулийн элсэлтийн хэлтэстэй холбоо барина уу. Таны гадаад оюутны өргөдөл хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд та АНУ-д суралцах боловсролын байгуулагаасаа (DSO) I-20 маягтыг хүлээн авч, SEVIS мэдээллийн санд бүртгэгдэнэ. Доорхи бичиг баримтуудыг бүрдүүлэн АНУ-ын цагаачлалын албанд (USCIS) илгээх шаардлагатай:
- I-539 маягт (визний ангилал өөрчлөх хүсэлт гаргасан өргөдөл)
- I-20 маягт
- Маягтын хуулбарууд / I-94 маягт
- Паспортын хуулбар
- Визний хуулбар
- Санхүүгийн баталгаа
- SEVIS хураамж төлсөн баримт
Ингээд АНУ-ын цагаачлалын албаны (USCIS) хариуг хүлээнэ. Зөвшөөрлийн бичиг болон өргөдлийн баримтын дугаар (i.e. LIN, WAC, EAC) зэргийг хүлээн авахад ойролцоогоор хоёр долоо хоног болно. Та АНУ-ын Харьяалал, Цагаачлалын Үйлчилгээний Визний Ангилалын вэбсайтанд (USCIS Case Status Website) орж, баримтын дугаараа оруулан хувийн өргөдлийн статусаа шалгах боломжтой. Та нотолгоо болон мэдээлэл шаардагдсан хүсэлт цагаачлалын албанаас хүлээн авч магадгүй. Ийм тохиолдолд өөрийн суралцах боловсролын байгууллагаасаа (DSO) зөвлөгөө авч, тэдний чиг зааврын дагуу хариуг илгээнэ. Цаг хугацаанд нь бичиг баримтын бүрдүүлэлт хийгээгүй буюу санхүүгийн баталгаа хангалтгүй гэсэн байнгын хоёр төрлийн үндэслэлээр визний ангилал солихыг татгалздаг. Иймд амжилттай өргөдлөө баталгаажуулахын тулд тухайн визнийхээ хүчинтэй хугацаа дуусахаас өмнө суралцах боловсролын байгууллагатайгаа (DSO) холбоо барьж, эртнээс төлөвлөх шаардлагатай. АНУ-ын цагаачлалын албаны зөвшөөрөл хүлээх процессын талаар доорхи мэдээллийг уншина уу.
Зөвшөөрөл хүлээх
АНУ-ын цагаачлалын албанд визний ангилалаа өөрчлөх өргөдөл илгээнгүүт таны мэдээлэл SEVIS мэдээллийн санд бүртгэгдэгдсэнээр таны өргөдлийг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах хүртэл АНУ-д хууль ёсоор үлдэх эрхийг та олж авна. Таны өргөдөл/ мэдүүлэг шийдэгдээгүй байгаа тохиолдолд та АНУ-д байх ёстой. Одоогийн байдлаар өргөдөл хянах үйл явцаас шалтгаалан АНУ-ын цагаачлалын алба нь оюутны виз мэдүүлэгчдэд 2-4 сарын хугацаанд хариу илгээж байна.
Гэр бүлийн гишүүд
Таны гэр бүл болон хүүхдүүд таны дагалдагчаар ирсэн тохиолдолд Та тухайн визнийхээ ангилалыг F-1 болгон өөрчлөхөөр мэдүүлэх үедээ таны гэр бүл F-2 буюу гадаад оюутны гэр бүл гэсэн статустай болох өргөдөл мэдүүлж болно. Тэд таны суралцах боловсролын байгууллагаас олгосон I-20 маягтанд тусгагдаж, SEVIS мэдээллийн санд бүртгэгдэнэ. Та визний ангилалаа өөрчлөхөөр мэдүүлэх үедээ өөрийн сургалтын болон тэдний оршин суух зардлыг санхүүжүүлэх эх үүсвэртэй гэдгээ нотлох баримтыг гэр бүлийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний орчуулгийн эх хувийн хамт илгээх шаардлагатай. Тэдний F-2 ангилал нь таны F-1 гадаад оюутны визний ангилалтай шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл та визний ангилалаа сольсон тохиолдолд тэдний визний ангилал өөрчлөгдөх ба хэрэв таны визний ангилал солигдохоос татгалзсан тохиолдолд таны гэр бүлийн гүшүүдийн визний ангилал/статус мөн хүчингүй болно гэсэн ойлголт юм. Буцаах
Тухайн визний ангилал/ статусаа өөрчлөх
Визний ангилалаа солихоор өргөдөл гаргахын өмнө таны тухайн визний хугацаанаас шалтгаалан одоогийн визний ангилалаа сунгахыг танд зөвлөж болзошгүй. Иймд суралцах байгууллагынхаа элсэлтийн хэлтэстэй ярилцаж, таны визний хугацаа дуусах ойртож байгаа талаар тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Буцаах

