F-1 Индекс
Энэ хэсэгт оюутны виз мэдүүлэх явцад хэрэглэдэх нөхцлүүдийн түлхүүр үгсийн тодорхойлолтуудыг хэд хэдэн төрлийн визний өргөдөл гаргах нөхцлүүд болон визний ангилалуудын хамт жагсааж үзүүлэв. Дараах нөхцлүүдтэй танилцана уу.
- Санхүүгийн баталгаа
- I-20 маягт
- I-539 маягт
- I-94 маягт
- DSO
- АНУ-ын Харьяалал Цагаачлалын Үйлчилгээ
- F-1 Визний статус/ ангилал
- Визийн бусад төрлүүд
- Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (USCIS)
- АНУ-ын цагаачлалын албаны хураамжийн төлөвлөлт (pdf)
Санхүүгийн (банкны) баталгаа
Гадаадын оюутнууд АНУ-д болон бусад оронд F-1 оюутны виз мэдүүлэхдээ санхүүгийн баталгаа үзүүлэх шаардлагатай байдаг. АНУ-ын цагаачлалын алба эсвэл АНУ-ын Элчин Сайдын Яамны ажилтан тухайн оюутан ажил хийхгүйгээр сургалтын төлбөрөө төлж, АНУ-д амьдрах боломжтой болохыг баттай мэдэх хэрэгтэй гэж үздэг. Санхүүгийн баримт нотолгоог оюутан өөрөө эсвэл батлан даагчаараа (спонсор) гаргуулж болно. Санхүүгийн баталгаа гаргахад зориулсан шаардлагын төвшин болон тавигдах нөхцлүүдийг доорхи жагсаалтаас үзнэ үү.
- Санхүүгийн баталгааг хичээлийн програм эхлэх эсвэл сунгалт хийхээр хүсэлт гаргасан өдрөөс эхлэн 6 сарын дотор гаргасан байх хэрэгтэй.
- Санхүүгийн баталгаатай холбоотой бүх бичиг баримтууд англи хэл дээр хийгдсэн байх эсвэл албан ёсны орчуулгаар Англи хэл дээр хөрвүүлж, бичиг баримтуудыг хамтад нь хавсаргасан байх шаардлагатай.
- Банкны нотолгоог банкны толгойтой цаасан дээр үйлдэж, үүнд данс эзэмшигчийн нэр, дансны дугаар болон мөнгөний хэмжээг тодорхой тусгасан байх ёстой
- Санхүүгийн баталгаа гаргаж буй батлан даагчийн нэр нь банкны баталгаа болон банкны албан бичигт заасан нэртэй таарч байх ёстой.
- Хадгаламжийн данс болон чекийн дансан дахь мөнгөний хэмжээг үнэлгээ хийх боломжтойгоор үзүүлэх хэрэгтэй. All funds must be readily accessible and liquid, such as savings accounts and checking accounts. Өртгийн хэлбэлзэл бүхий хөрөнгө оруулалт нь ерөнхийдөө баталгаатай санхүүгийн нотолгоо болохгүй. Investments with fluctuating values are generally not recommended as viable proof of funds.
- F-1 визтэй оюутан нь хамт суралцдаг F-1 визтэй оюутныг спонсорлож үл болно.
- F-1 визтэй оюутан санхүүгийн батлан даалт гаргуулах/спонсорлуулах 7 төрл ийн хувилбар байдаг. Үүнд:
- Статусаа солихын тулд АНУ-ын иргэнээр санхүүгийн батлан даалт гаргуулах
- Батламж бичиг (нотариатаар баталгаажуулсан) -Affidavit of Support (Notarized)
- Өмнөх жилийн орлогын албан татварын буцаан олголт эсвэл спонсорын ажлын газраас гаргасан цалингийн тодорхойлолт
- Статусаа солихын тулд өөрийн орны иргэнээр батлан даалт гаргуулах Батлан дааж спонсорлох тухай баталгаат захиа
- Статусаа солихын тулд өөрийгөө санхүүжүүлэх/спонсорлох
- Анх удаа хилээр нэвтрэхийн тулд АНУ-ын иргэнээр батлан даалт гаргуулах
- Батламж бичиг (нотариатаар баталгаажуулсан) Affidavit of Support (Notarized)
- Өмнөх жилийн орлогын албан татварын буцаан олголт эсвэл спонсорын ажлын газраас гаргасан цалингийн тодорхойлолт
- Анх удаа хилээр нэвтрэхийн тулд өөрийн орны иргэнээр спонсорлуулах
- Санхүүгийн талаар батлан даах/ спонсорлох тухай баталгаат захиа
- Анх удаа хилээр нэвтрэхийн тулд өөрийгөө санхүүжүүлэх/ спонсорлох
- Шилжин суралцах – АНУ-ын иргэнээр спонсорлуулах, өөрийн орны иргэнээр спонсорлуулах, өөрийгөө санхүүжүүлэх/спонсорлох
- Тухайн банкны баталгаа нь I-20 маягтны хугацаанд заасан мөнгөн дүнтэй дүйцэхээр байх
I-20 маягт
Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн системээр SEVIS дамжуулан үүсгэсэн I-20 маягтны албан ёсны нэр нь "Цагаачлалын бус оютны статусд(F-1) зориулсан эрхийн гэрчилгээ-Сургалт болон хэлний чиглэлээр "/ "Certificate of Eligibility for Nonimmigrant (F-1) Student Status – For Academic and Language Studies." юм. Энэхүү маягтаар та хэн болох, хаана амьдардаг, хэзээ хичээлээ эхлэх, юу сурахаар төлөвлөсөн, ямар хугацаатай сургалтанд хамрагдах, сургалтын төлбөр, орон сууц болон бусад зардлаа суралцах хугацаандаа хэрхэн төлөх талаар мэдээллийг цагаачлалын албанд олгоно. Хэрэв та F-1 визний ангилалтай бол I-94 маягтаас гадна I-20 маягт нь таны хамгийн чухал бичиг баримт юм. Хүчин төгөлдөр I-20 маягт нь таныг хууль ёсоор АНУ-байх нотолгоо болдог.I-539 маягт
I-539 маягт –ыг цагаач бус иргэд АНУ-д байх хугацаагаа сунгахаар өргөдөл гаргах эсвэл визний ангилал/ статусаа солиход цагаачлалын албанаас шаарддаг. Та визээ сунгах болон визний ангилал/статусаа солих үедээ гэр бүл болон 21 доош насны гэрлээгүй хүүхдүүдийг өөрийн өргөдөлд тусган хамтран өргөдөл гаргагчаар оруулж болно. I-539 маягтыг I-94 маягт (Цагаач бус иргэдийн ирэх/ буцах бүртгэлийн хуудас), хүчинтэй паспорт, санхүүгийн баталгааны хамт илгээх шаардлагатай.- АНУ-ын цагаачлалын албаны хураамж (АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын Департаментад/US Department of Homeland Security/хаягласан 300 ам долларын чек эсвэл мөнгөн шилжүүлэг
I-94 маягт
I-94 маягтыг (Ирэх-Буцах Бүртгэлийн хуудас) онгоцны буудалд ирэхэд агаарын тээврийн компаний төлөөлөгчид олгодог бөгөөд энэ нь таны АНУ-д ирсэн хугацаа болон АНУ-д байх зөвшөөрөлтэй хугацаа хэзээ дуусахыг цагаачлалын албанд нотлох баримт юм. Тухайн маягтыг бөглөн цагаачлалын албаны байцаагчид үзүүлэх ёстой бөгөөд таны аялалын зорилго, АНУ-д хэдий хугацаагаар байх болон таны гадаадад оршин суудаг хаягын талаар асуулт тавьж болно. Энэхүү цагаачлалын албаны баталгаажсан I-94 маягт нь таныг тухайн оронд хууль ёсоор ирснийг нотлох баримт бичиг юм. Нэмж хэлэхэд I-94 маягтыг АНУ-аас явахын өмнө зохих журмын дагуу буцааж өгснөөр та зөвшөөрөлтэй хугацаанаас хойш АНУ-д үлдэж, хууль дүрэм зөрчөөгүй болохоо үүгээр нотлох болно. I-94 маягтыг хулгайд алдсан нөхцөлд та ахин олж авах шаардлагатай. Та АНУ-д байх хугацаагаа сунгах юмуу статусаа солих тохиолдолд АНУ-ын цагаачлалын албанаас шинэчлэгдсэн хүчинтэй хугацаа бүхий I-94 маягтыг танд шинээр олгоно.I-94 маягтыг бөглөх: АНУ-ын. Гааль ба Хил Хамгаалалт
I-94 маягтын талаар мэдээллийн тойм: АНУ-аас цагаачлалыг дэмжих (United States Immigration Support)
DSO Цагаачлалын асуудал эрхэлсэн ажилтан
АНУ-ын цагаачлалын албанаас гадаад оюутнуудад боловсрол олгох зөвшөөрөлтэй боловсролын байгуулагад гадаадын оюутнууд болон гадаадын өргөдөл мэдүүлэгчидтэй холбоотой асуудал эрхэлсэн ажилтнаар нэг хүн (доод тал нь) байх ёстой бөгөөд тухайн ажилтныг Designated School Official (DSO) гэж нэрлэдэг. Тус ажилтан нь гадаад оюутнуудтай холбоотой сүүлийн үеийн үнэн зөв мэдээллүүдийг SEVIS-ийн бүртгэлд оруулдаг. Мөн түүнчлэн гадаадын оюутнуудын сургуульд элсэх, мэргэших хичээлээ өөрчлөх, сургууль солих, дадлага хийх, визээ сунгуулах, визний статусаа буцааж сэргээх, сургууль төгсөх, сургуулиас хасах зэрэг асуудлыг хариуцна. Тус ажилтан SEVIS-ийн маягт болон I-20 маягтыг олгохын зэрэгцээ эдгээр маягтанд гарын үсэг зурдаг. Оюутан бүр энэхүү ажилтантай шууд харьцах буюу гадаад оюутнуудын элсэлтийн албаны ажилтнаар дамжуулан харьцана.АНУ-ын цагаачлалын алба (USCIS)
АНУ-ын Харьяалал, Цагаачлалын Үйлчилгээ (USCIS) нь Дотоодын Аюулгүй байдлын Департаментын дор үйл ажиллагаа явуулдаг Цагаачлал, харьяатын асуудлыг шийдвэрлэх болон Цагаачлалын үйлчилгээний бодлого, дүрэм журмыг боловсруулан гаргах асуудал эрхэлсэн төрийн байгууллага /засгийн газрын агент) юм.АНУ-ын цагаачлалын албанаас зөвшөөрөл авахад шаардлагатай маягтууд:- I-134 Affidavit of Support
- AR-11 Хаяг солих
- I-102 Цагаач бус иргэний Ирэх/Буцах бүртгэлийн хуудсыг ахиж авах мэдүүлэг/өргөдөл Application for Replacement/Initial Nonimmigrant Arrival-Departure Document
- I-539 Цагаачлалын бус визний ангилал/статусыг солих/сунгахад зориулсан өргөдөл Application To Extend/Change Nonimmigrant Status
- G-884 Бичиг баримтын эх хувийг буцаах/Return of Original Documents
- I-824 Зөвшөөрөгдсөн өргөдөл болон өргөх бичгийн дагуу ажиллах өргөдөл/Application for Action on an Approved Application or Petition
F-1 Визний статус
Цагаач бус иргэд түр хугацаагаар коллеж, их дээд сургууль, сургалт семинар, дуу хөгжмийн дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, бусад их дээд сургуулиуд болон хэл сургалтын төв дээр бүтэн жилийн сургалтанд хамрагдахын тулд F-1 ангилалын визтэй АНУ-д ирдэг. Энэхүү вебсайтыг гадаадын оюутнуудад зориулан бэлтгэсэн болно. Throughout this website they are referred to as Foreign Students.F-1 статустай оюутны гэр бүл болон хүүхдүүдF-2 визний ангилалтай
хилээр нэвтрэхийг хууль ёсны гэж үзнэ.Визний бусад төрлүүд
J1 виз нь солилцооны оюутны програмд хамрагдах журмын дагуу АНУ-ын Төрийн Департаментаас зөвшөөрөл авсан SEVIS DS-2019 маягт бүхий солилцооны оюутнуудад зориулсан виз юм. J-1 Солилцоогоор Зорчигдын Програмд хамрагдагсад сургууль төгсөөд эх орондоо буцаж ирэх санаа өвөрлөсөн байх ёстой. J-1 визтэй солилцооны оюутнууд АНУ-д байх хугацаандаа F-1 виз мэдүүлж болно.- Мэдэгдлийг үл татгалзах "No Objection Statement:" энэхүү бичгийн мэдэгдэл нь АНУ-ын Элчин Сайдын Яам J-1 визтэй оюут ан 2 жилийн хугацаатай гадаадын иргэний оршин суух шаардлага хангасан тул эх орондоо буцахгүй байхыг татгалзахгүй байгаа тухай АНУ-ын Төрийн Департаментад мэдэгдэж байна гэсэн үг юм.
- Хичээл эхлэх хугацаа: Хэрэв та визний статусаа солихын өмнө J-1 –тэй байсан бол таны I-94 маягтны хугацаа дууссанаас хойш 1 сарын дотор олгосон I-20 маягттайгаар хичээлд хамрагдах шаардлагатай. B1/B2 визтэй хүмүүс цагаачлалын албанаас таны визний ангилал тань өөрчлөгдсөн тухай зөвшөөрлийг хүлээж авах хүртэл хичээлд хамрагдах эрхгүй байдаг. Хэрэв та F-1 статустай болох өргөдөл гаргахаасаа өмнө өөр статустай байсан бол суралцах боловсролын байгууллагын ажилтнаас хэзээ хичээлээ эхэлж болох талаар асууна уу.
B-1 ба B-2 виз нь АНУ-д аялал зуучлал, бизнес болон эмчилгээний зорилгоор түр хугацаагаар аялах зорчигчдод зориулсан цагаачлалын бус виз юм. Зорчигчид АНУ-д байх хугацаандаа B-1/B-2 визийг F-1 визний статусаар сольж болдог. H-1B нь АНУ-д тусгай мэргэжлийн дагуу түр хугацаагаар ажиллах хүмүүст олгодог цагаачлалын бус ангилалд багтдаг виз юм.
Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем SEVIS
Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS) нь АНУ-д түр хугацаагаар суугаа цагаачлалын бус виз бүхий гадаадын оюутнууд, солилцоогоор зорчигчид болон тэдний дагалдагч нарын тухай үнэн зөв мэдээллийг хадгалдаг интернетэд суурилсан систем юм. Хичээлийн жилийн улирал тутамд таны сурч буй боловсролын байгууллага таныг SEVIS-д бүртгүүлдэг. Дотоодын Аюулгүй байдлын Департамент нь тус мэдээллийн системээр дамжуулан (SEVIS) сургууль, солилцоогоор зорчигчдын програм, оюутнууд болон солилцоогоор зорчигчдын талаар мэдээллийг шууд хүлээн авдаг. Оюутан болон солилцоогоор зорчигчдын програм нь Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн системээр зохицуулагддаг бөгөөд цагаачлалын бус F, M, ба J визтэй зорчигчдод зориулсан програм болон бодлогуудыг боловсруулан гаргадаг. SEVIS I-901 2004 оны 9-р сарын 1-нээс эхлэн оюутан болон солилцоогоор зорчигч бүр I-20 маягт эсвэл DS-2019-ыг гаргуулахад оюутнууд болон солилцоогоор зорчигчдын програмын (SEVP) хураамжыг төлдөг болсон юм.

