English 한국어 монгол Polski Romanian हिन्दी

Орон сууц болон Америк гэр бүлд амьдрах

Гадаадын оюутнуудад зориулсан төрөл бүрийн орон сууцны хувилбар байдаг. Хамгийн түгээмэл хувилбар нь дотуур байр, хамаатныдаа байрлах, байр түрээслэх (орон сууц), эсвэл Америк гэр бүлд амьдрах зэрэг юм. Та өргөдөл гаргасан сургуультайгаа холбоо барьж, орон сууцыг хэрхэн зохицуулдаг талаар асуух нь зүйтэй. Түүнчлэн оюутнууд эх орноосоо гарахын өмнө орон сууц болон тээврийн асуудлыг урьдчилж шийдвэрлэж, сурьгуульдаа мэдэгдэх шаардлагатай байдаг.

Америк гэр бүлд амьдрах
БИР-ээс хэрэгжүүлж буй Америк гэр бүлд амьдрах програм нь сонирхолтой бөгөөд ашигтай. Энэ нь оюутнуудад хичээлээс гадуур англи хэл сурах боломж олгохын зэрэгцээ америк соёл заншилд суралцаж, найдвартай шинэ орчинтой танилцах боломжийг олгоно. Оюутан тусдаа өрөөнд байрлаж, тухайн айлын ихэнх эд зүйлийг хэрэглэж болох ба үүнд өдрийн 2 хоол багтана.

Хэрэгжилт 
БИР Сургалтын Төв нь OvECS Ltd., байгууллагатай хамтран БИР-ийн оюутнуудад тохиромжтой Чикаго орчмын Америк гэр бүлд амьдрах програмыг хэрэгжүүлж байна. Америк гэр бүлд амьдрахаар өргөдөл гаргахын тулд:

1.OvECS вебсайт дээрх онлайн өргөдлийг бөглөх.БИР Сургалтын Төвийг өөрийн сургууль болохыг өргөдөлд тусгах шаардлагатай байдаг.

2.Паспортын хэмжээтэй зураг 2 хувь, бүрдүүлэлтийн хураамж 200 ам долларын чек эсвэл олон улсын мөнгөн шилжүүлэг (international money order )-ийг доорхи байгууллагад илгээх

OvECS Ltd.
625 N. Gilbert Rd., Suite 202
Gilbert, AZ 85234 U.S.A.

байгууллага өргөдөл болон бүрдүүлэлтийн хураамжийг хүлээж авмагц Америк гэр бүлд амьдрах дэлгэрэнгүй мэдээллийн талаар тантай яаралтай холбоо барих болно.  Хүлээж авах айлын тоо хязгаартай тул та яаралтай өргөдлөө гаргана уу. БИР Сургалтын Төвийн Америк гэр бүлд амьдрах програмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг

©2009 BIR Training Center