Визний ангилал/статусаа хадгалах
Таны F-1 оюутны виз АНУ-ын Харьяалал, Цагаачлалын Үйлчилгээгээр (USCIS) хүлээн зөвшөөрөгдсөн явдалд баяр хүргэе. Та одоо F1 гадаад оюутны статусаа бүрэн хадгалах хэрэгтэй боллоо. Энэ хугацаанд сургалтын програм дуусахаас өмнө та сургуулиа солих, нэмэлт сургалтанд хамрагдах, гадагш аялалаар явах, өөрийн эх орноос хамаатан саднаа урих болон амралт авахыг хүсч болно. Иймд өөрийн эрх, үүрэг хариуцлагыг ухамсарлахын үүднээс энэ процестэй холбоотой дүрэм журмуудыг мэдэх хэрэгтэй юм. Визний статусаа хадгалахад доорх зааварчилгаа танд туслана.
- SEVIS Бүртгэл
- Хичээлийн жилийн сургалтанд бүрэн хамрагдах
- Суралцах хугацаа
- Амралт
- Эмчлүүлэх зорилгоор чөлөө авах (Medical Leave of Absence)
- АНУ-аас гадагш аялах
- Хаяг солих
- Сургалт дүүргэх
- Сургалтын Зөрчил
- Статусаа буцааж сэргээх
SEVIS бүртгэл
SEVIS-ын бүртгэлийг хадгалахын тулд сурч буй боловсролын байгууллагад DSO цаг тухайд нь шаардлагатай мэдээллээр хангаж, дор дурдсан заавар журмыг мөрдөх явдал туйлын чухал юм.
- Хичээлийн жилийн сургалтын програмд улирал тутамд хичээлийн эхний өдрөөс эхлэн хамрагдах (зөвшөөрөгдсөн амралтын хугацааг үл тооцон)
- Нүүгээд 10 хоногийн дотор сургуульдаа мэдэгдэх
- Санхүүгийн батлан даагчаа солих
- Ажил эрхлэлт
- Хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах
- Сургалтын програмд өөрчлөлт оруулах
- Сургалтын статусаа өөрчлөх
- АНУ-аас гадагш аялалаар явах
- Цагаачлалын статусаа солихоор өргөдөл гаргах
- Сургалтын програмаа сунгах
- Шилжин суралцах
- Дагалдагчийнхаа статусыг солих
Хичээлийн жилийн сургалтанд бүрэн хамрагдах
F-1 оюутны визийн статусаа хадгалахын тулд АНУ-ын цагаачлалын албаны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй БИР (BIR) гэх мэт боловролын байгууллагын хичээлийн жилийн сургалтанд бүрэн хамрагдах шаардлагатай. Хичээлийн жилийн сургалт нь тухайн сургуулийн онцлогоос шалтгаалан янз бүр байдаг. Хэрэв урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлаас шалтгаалан сурах хуваарь болон үзэх хичээлээ багасгах шаардлага гарвал эдгээр өөрчлөлттэй холбоотой гадаад оюутны хууль ёсны статуст нөлөөлөх аливаа үр дагаврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд өөрийн сурч буй боловсролын байгууллагатайгаа (DSO) эхэлж ярилцах хэрэгтэй. Улирал тутамд суралцах ангидаа бүртгүүлэх шаардлагатай бөгөөд үүний дагуу таны сурч буй боловсролын байгууллага (DSO) таныг SEVIS-д бүртгүүлдэг. Хэрэв таны сурч буй боловсролын байгууллага SEVIS-д таныг бүртгүүлээгүй тохиолдолд I-20 маягтын дуусах хугацааг үл харгалзан таны хууль ёсны статус шууд хүчингүй болно.
Суралцах хугацаа
Хэрэв та үндсэн оюутан (full time student) бол АНУ-д хууль ёсоор байх эрхтэй. Тус сургалтын төв (БИР)-ийн сургалтын үргэлжлэх хугацаа нийтдээ 28 сар бөгөөд өөрөөр хэлбэл таны F-1 виз болон I-20 маягтны (эх хувь) хугацаа дууссан хэдий ч 28 сарын хугацаанд хууль ёсоор АНУ-д байж болно гэсэн үг юм. Таны F-1 виз “статусын үргэлжлэх хугацаа”-тай байх шаардлагатай (паспортон дээр товчилсноор Form I-94, Form I-20 card as "D/S" ) However, your F-1 needs to be issued for “Duration of Status” (abbreviated in your passport, Form I-94, Form I-20 card as "D/S"). F-1 визний дуусах хугацааг сунгахын тулд суралцах боловсролын байгууллагаасаа (DSO) шинэ I-20 маягтыг авч сунгуулдаг. Ингэснээр SEVIS-ийн мэдээллийн санд таны мэдээллийг оруулан баталгаажуулснаар таны визний хугацаа сунгагдсан болохыг харуулна. Та АНУ-д байх хугацаандаа статусаа солиулсны улмаас хүчингүй визтэй буюу F-1 визгүй паспорттай АНУ-аас гадагш явбал цаашид үргэлжлүүлэн суралцахаар АНУ-д буцаж ирэхийн тулд шинээр F-1 виз авах шаардлагатай. АНУ-д нэвтрэх оюутны визийг зөвхөн гадаадад суугаа элчин сайдын яам эсвэл консулын хэлтэс олгодог. Буцаах
Амралт
F-1 визтэй оюутан сургалтын явцад дараачийн улиралд бүртгүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ийм эрх бүхий үеийг ээлжийн (зуны) амралт гэж тооцож үздэг. Хэрэв оюутан амралт авахаасаа өмнө бүтэн жилийн сургалтанд хамрагдсан бол зуны амралт авахын оронд хоёр юмуу гуравдугаар семестертийн аль нэгэнд жилд нэг удаа амралт авсан оюутны амралтын хугацааг статустай байгаагаар тооцно.Буцаах
Эмчлүүлэх зорилгоор чөлөө авах
Та эмчилгээний зорилгоор хичээлээс чөлөө авах шаардлага гарсан тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг бөглөх хэрэгтэй. БИР-ээс MLOA form маягтыг авч бөглөнө. Буцаах
АНУ-аас гадагш аялах
Оюутны визтэй АНУ-ын цагаачлалын албаны зөвшөөрөл бүхий боловсролын байгуулагад суралцаж буй үндсэн оюутан АНУ-д хууль ёсоор байх эрхтэй байдаг. АНУ-аас гадагш аялалаар явах тохиолдолд анхаарвал зохих санамжууд:
- Та өөрийн суралцаж буй боловсролын байгуулагаараа баталгаажуулсан (1 ба 3 дахь хуудсанд гарын үсэг зурсан) одоо сурч буй мэдээлэл бүхий АНУ-аас гадагш аялахыг зөвшөөрсөн I-20 маягтыг бүрдүүлэх шаардлагатай.
- АНУ-ын хилийг дахин нэвтрэхэд таны виз болон паспорт хүчин төгөлдөр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таныг дахин хил нэвтрэх үед таны визны хугацаа дуусаагүй хүчинтэй хэвээр байх ёстой .
- Сургалтын програм дууссанаас хойш АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаанд АНУ-ын хилийг дахин нэвтрэх эрхгүй. (Канад, Мексик болон хөрш арлын орнуудад аялахаас бусад тохиолдолд)
- Сургуулийн зөвшөөрлийн дагуу АНУ-аас гадагш аялалаар явах хамгийн нийтлэг тохиромжтой хугацаа нь амралтын үе юм. Таван сарын хугацаатай гадаадад аялах өргөдлийг зөвхөн хүндэтгэх шалтгаантай хүмүүс (эмчилгээ хийлгэх, мэс засалд орох гэх мэт зорилгоор) гаргадаг.
Хаяг солих
Та F-1 гадаад оюутны статусаа өөрчлөхөөр өргөдөл гаргаж, АНУ-ын цагаачлалын албанаас зөвшөөрөл хүлээх явцад нүүгээд таны хаяг солигдсон нөхцөлд өөрийн суралцах боловсролын байгууллагадаа мэдэгдэж, хаяг солих маягтыг 10 хоногийн дотор бөглөж, АНУ-ын цагаачлалын албанд илгээх хэрэгтэй. F-1 гадаад оюутны статусаа хүлээн авсан хэдий ч энэ маягтыг зайлшгүй илгээх шаардлагатай юм. Хэрэв хийж гүйцэтгээгүй тохиолдолд энэ нь таны сургалтанд нөлөөлөөд зогсохгүй та F-1 хууль ёсны статусаа алдахад хүрч болзошгүй.
AR-11-ыг үзнэ үү. (Хаяг солих маягт)
Сургууль төгсөх
Гадаадын оюутан суралцаж буй сургуулиа солих эсвэл сургууль төгсөөд зөвшөөрөгдсөн дадлага хийх хугацаандаа АНУ-ыг орхиж явахад бэлтгэн 60 хоног байхыг АНУ-ын цагаачлалын алба хүлээн зөвшөөрдөг. Харин гадаадын оюутан семестрийн явцад сургуулиас батлагдсан хөтөлбөрөө зогсоосон бол 15 хоногийн дотор АНУ-ыг орхиж явах шаардлагатай. F-1 визтэй оюутан сургуулийн зөвшөөрөлгүйгээр семестрийн дундуур хөтөлбөрөө зогсоож, статусаа хадгалаагүй бол энэ хугацааг цагаачлалын албаны зөвшөөрөлтэй хугацаанд хамруулахгүй бөгөөд хууль бус гэж үзнэ. Хэдийгээр гадаадын оюутан АНУ-аас явахаас өмнө визний хугацаагаа хэтрүүлсэн бөгөөд статусаа хадгалаагүй боловч тодорхой нөхцөл байдлын улмаас F-1 статусыг буцааж сэргээх өргөдөл гаргаж болох юм.
Сургалтын зөрчил
Хичээл таслах болон сургалтын зөрчлийн улмаас эсвэл сургалт, сахилга баттай холбоотой сургуулийн бодлогыг зөрчсөн оюутныг сургуулиас хөөж болно. Иймд сурч буй сургуулийнхаа дүрэм журамтай сайтар танилцахын зэрэгцээ сургуулийнхаа дотоод журмыг мөрдөх хэрэгтэй. Тухайн сургуулиас хөөгдсөнөөр сургуулиас олгосон одоогийн I-20 маягт цуцлаглаж, таны АНУ-д хууль ёсоор байх эрх болон гадаад оюутны статус цуцлагдана. Ийм нөхцөл байдалд оюутан Америкийн Нэгдсэн Улсыг яаралтай орхиж явах шаардлагатай. Тодорхой нөхцөл байдлын улмаас оюутан F-1 статусаа буцааж сэргээхээр өргөдөл гаргаж болно.
Статусаа буцааж сэргээх
Хэрэв та сургалт эсвэл сахилга батын зөрчлийн улмаас санаатайгаар гадаад оюутны статусаа алдсан нөхцөлд таны гадаад оюутны статус буцааж сэргээгдэхгүй. Харин таниас шалтгаалаагүй эмчилгээ, сургууль татан буугдсан болон байгалийн гамшиг гэх мэт нөхцөл байдлын улмаас эсвэл таны сурч байсан сургуулийн (DSO) алдаа болон хайхрамжгүй байдлаас болж статусаа алдсан тохиолдолд статусаа алдсанаас хойш 5 сарын дотор визний статусаа сэргээхээр өргөдөл гаргаж болно. Гадаад оюутны статусаа буцааж сэргээх өргөдлийг I-539 маягт, I-20 маягт болон суралцах боловсролын байгууллагаасаа олгосон таны статусыг сэргээхийг дэмжсэн албан бичгийн хамт АНУ-ын цагаачлалын албаны дүүргийн даргад шууд илгээнэ. Хэрэв таны хувьд статусаа буцааж сэргээх өргөдөл гаргах нь зүйд нийцнэ гэж үзвэл суралцах боловсролын байгууллагатайгаа (DSO) холбоо барих хэрэгтэй.

