English 한국어 монгол Polski Romanian हिन्दी

Шилжин суралцах

Хэрэв та F-1 оюутны визтэй өөр суруульд шилжин суралцах хүсэлтэй байгаа бол хичээлийн жилийн явцад бүх хичээлд бүрэн хамрагдах ба хангалттай дүнгийн үзүүлэлттэй байх шаардлагатай. Таныг шилжүүлэн элсүүлж буй сургууль нь АНУ-ын Харьяалал, Цагаачлалын Үйлчилгээнээс гадаад оюутнуудад боловсрол эзэмшүүлэх зөвшөөрөл авсан болохыг та баталгаажуулах хэрэгтэй. Баталгаа хүлээж авсны дараа цаашид мөрдөх зааварчилгаа: 

  • Таны суралцахаар төлөвлөсөн сургууль (БИР –ийн элсэлтийн журмын дагуу) таныг оюутнаар элсүүлэн авахыг зөвшөөрсөн нотолгоо
  • Сурахаар төлөвлөсөн боловсролын байгуулагатайтайгаа (DSO) харьцах мэдээллийг тухайн байгуулагаас олж авах
  • Одоо сурч буй сургуульдаа шилжин суралцахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдэх Гадаад оюутны шилжүүлгийн маягт -ыг БИР-ээс (BIR) авч бөглөнө. Таны одоо сурч буй сургууль таны тухай болон таны SEVIS-ийн бүртгэлийн талаар баттай мэдээллийг БИР-т илгээхийг зөвшөөрсөн маягтанд гарын үсгээ зурах
  • Доорхи F-1 оюутны бичиг баримтуудыг бүрдүүлэх болон хураамжуудыг төлөх
    • I-20 маягтын хуулбар
    • Паспортын хуулбар
    • Санхүүгийн баталгаа
    • Элсэлтийн хураамж
    • Шилжүүлэгийн хураамж
    • Гадаад оюутны барьцаа мөнгө
  • Шилжин суралцах сургуулиасаа шинээр I-20 гаргуулж авах
  • Та сургалтын програм эхлэхээс 15 хоногийн өмнө хичээл эхлэх хугацааныхаа талаар мэдэгдэж, эхний хичээлийн шаардлагатай сургалтанд хамрагдах хэрэгтэй.

Тухайн сургууль нь таны сургалтын програм дууссан болон сургуультай хийсэн гэрээгээ цуцалсан эсэхийг үл харгалзан таны SEVIS-ийн бүртгэлийг таны хүсэлтээр аль ч сургуульд илгээх ёстой. Хэрэв одоо эсвэл өмнө нь суралцаж байсан сургууль таны SEVIS-ийн бүртгэлийг шилжүүлэхийг татгалзсан нөхцөлд шилжин суралцах боловсролын байгуулагадаа хандаж, энэ асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ.  Аливаа сургууль санхүүгийн болон бизнесийн ямар ч зорилгоор таны SEVIS-ийн бүртгэлийг шилжүүлэхийг татгалзах үндэслэлгүй юм.

Эхний статусаа шилжүүлэх

Хэрэв та гадаадаас АНУ-д ирээд, өөр сургуульд яаралтай шилжин суралцахаар шийдвэр гаргасан тохиолдолд өөрийн I-20 маягтанд тусгагдсан сургуульд эхэлж мэдэгдэх ёстой. Тус сургууль ( DSO) таны SEVIS-ийн бүртгэлийг идэвхжүүлж, шилжин суралцах сургууль руу илгээнэ.  

Шилжүүлэг хийх явцад аялалаар явах

Хэрэв та шилжүүлэг хийх явцад АНУ-аас гадагш аялалаар явахаар төлөвлөсөн тохиолдолд таны одоо хүчин төгөлдөр бүхий  I-20 маягт болон анхны бүртгэлийг хадгалж буй сургуулийн I-20 маягттай буцаж орж ирэх ёстой гэдгийг анхаарна уу. Иймд аялалаар явахын тулд:

  • Шилжиж буй сургуулийн шилжүүлэг хийхээсээ өмнө олгосон хүчинтэй I-20 маягт болон
  • Шилжин суралцах сургуулийн шилжүүлэг хийснийхээ дараа шинээр олгосон I-20 маягтыг бүрдүүлж авч явна.

 

 

©2009 BIR Training Center